Monday, April 29, 2013

Монголын төрт ёсны соёлын сэтгэлгээны онцлог

                                  Монголын төрт ёсны соёлын сэтгэлгээны онцлог
 
                      Монголын төрт ёсны үүсэл, хөгжлийн явц
                                    1.1 Хүннү гүрэн
Монголын төрт ёс ихээхэн эртний үүсэл гаралтай болохыг түүх гэрчилдэг юм. Энэхүү уламжлал бол Хятадын умарт талын хил хязгаараас хойшхи Дотоод Азийн хээр тал нутгийг эзэгнэн оршиж байсан өвөг Монгол буюу түүнтэй ойр, холын төрөл эртний нүүдэлчин улс түмнүүдийн дунд улс төрийн зохион байгуулалттай нэгдмэл холбоонууд анх буй болж ирсэн түүхтэй салшгүй холбххтой юм. Аргын тооллын өмнөх 209 онд Хүннү нарын захирагч Мао-тун нийт Хүннү аймгийнхныг нэгтгэн захирах болж Шаньюй хэмээх цол өргөмжлөгдсөөр Хүннү гүрэн байгуулагдсан хэмээн үздэг байна.Хүннү улсыг үндэслэгч Модун Шаньюй бол цэрэг эрийн эрдмээс гадна төр улсын талаар ч тодорхой сайн мэдлэг чадвартай, нүүдэлчин түмний эртний агуу их удирдагч байсан байна. Модуны үндэслэсэн Хүннү нарын эзэнт гүрний нэг онцлог бол тэр нь түүхэнд мэдэгдэж буй нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн дотроос хамгийн их удаан оршин тогтнож хөрш зэргэлдээ Хятадтай зөвхөн дайчин цэргийн хүчээр бус, мөн эв зүйгээ ололцон зэрэгцэн оршиж байсан байна. Хүннү гүрэн даруй 250 жил оршин тогтнож байсан бөгөөд суларч мөхснийхөө дараа ч Хүннү нарын хэсэг бусаг улс төрийн амьдрал, нүүдэлчид ба Хятадын харилцаанд мэдэгдэхүйц түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Хүннү гүрэн өргөн уудам газар нутгийг эзэмшин тогтнож аравтын тогтолцоогоор засаг-захиргаа, цэргийн зохион байнуулалтыг тогтоосон байна. Хүннү нар дээд эзнийхээ талаар тухайн үедээ ихээхэн хөгжсөн үзэл баримтлалыг боловсруулан гаргасан нь зөвхөн Хүннү нарын төдийгүй, ерөөс дараа дараагийн нүүдэлчин аймгуудын улс төрийн сэтгэлгээ, үйл хэрэгт чухал ач холбогдолтой болсон байна. Хүннү нар эзэн хаанаа “Шаньюй буюу Тэнгэрээс заяат Тэнгэрийн хүү” Тэнгэр газраас төрсөн хүү гэх мэтээр нэрлэдэг байсан байна. Ерөнхийдөө Монголчуудын Тэнгэрийг үзэл санаа нь Хүннү нараас эхлээд Монголчуудыг хүртлэх бүх түүхэн үед нүүдэлчдийн хаадыгаа өргөмжлөх үзэл суртлын нэг байнгын гол баримтлал болсоор ирсэн байна. Мөн үүний адилаар засаг захиргаа, цэргийн эрх баригчдыг зүүн, баруун гар болгон хуваах зарчим, аравтын тогтолцоо,мянган, түмний ноёдын тушаал зэрэг нь цөм дараа дараагийн үеийн нүүдлийн улсуудын зохион байгуулалтын хөдлөшгүй нэгэн үлгэр загвар болон  уламжлагдаж ирсэн байна.

                                    1.2 Их Монгол улсын үе
Их монгол улс байгуулагдах үйл хэрэгт Монголын томоохон сурвалжит язгууртны удам Тэмүүжин 1162-1227 он гарамгай гавьяа байгуулсан байна. Улс гэдэг нь тухайн бүлэг улс түмний нэгдмэл зохион байгуулалтайг хэлнэ. Их гэдэг үг бол Монгол улсын хэмжээ хязгаарыг онцлон заахаасаа илүү Чингисийн “Алтан ургийнханд “ болон Чингисийн анд нөхөддөө хувиарлан өгсөн “олон улсаас” “гол улсаа” ялгаварлахын тулд тийнхүү нэрлэж байсан байж болох талтай юм. Чингис хааны үед “Улс” нь “хувь иргэн” “хувь улс” мөн “иргэн улс” буюу Монголын их хаанд харьъяалагдах “Их улс” хэмээсэн 2 үндсэн утгатай хэрэглэгдэж байсан байна. Монголчууд лав 13-р зууны эхэн үеэс “Улс” хэмээх тодорхой ухагдахууныг жинхэнэ өргөн утгаар нь хэрэглэж, үндэсний төр улсаа үүсгэн байгуулахын төлөө шургуу тэмцэж эцсийн бүлэгт зорьсондоо хүрч, улсаа “Их Монгол улс” хаанаа Далай хаан хэмээн албан ёсоор өргөмжлөн дээдлэж байсан байна. Энэ бол Монголчуудын дунд эртнээс төр улсын тухай мэдлэг, улс төрийн соёл дэлгэрч байсныг харуулж байна. Хүн амын хувьд Их монгол улс нь тэр үед барагцаалбал хоёр саяас доошгүй хүн амтай байсан хэмээн эрдэмтэд үздэг юм. Нүүдлийн иргэншлийн онцлогоос болж улсыг байгуулахад  юуны өмнө хүмүүсийг нэгтгэн захирах явдал эрхэм зорилго болж байсан байна. Хүн амын гол цөмийг Нирун ба Дарлигин хэмээх Монголчуудын 2 том бүлэг овогтнууд бүрдүүлж байснаас гадна Жалайр, Татар, Мэргэд, Тайчууд, Ойрдууд, Хорь түмэд, Хэрэйд, Найман, Онгууд, Олхнууд зэрэг олон овог аймгууд Монгол улсын захиргаанд багтаж байв. Газар нутгийн хувьд авч үзэхэд Монгол улсын бүрэлдэхүүнд орсон олон овог, аймгийнхны нутаг усаар Алтайн уулс хүртлэх 1600км, Байгал нуураас Цагаан хэрэм хүртэл 960км газар нутгийг хамарсан  өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэмшин оршин тогтнох болсон нь тодорхой болсон байна. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт, бүтцийг авч үзвэл тэр нь Дорно, Өрнийн суурьшмал газар тариалангийн нийгэмд эхлээд байгуулагдаж байсан улсуудынхаас ихээхэн өвөрмөц онцлогтой боловч мөн чанартаа тухайн үеийнхээ бусад улс гүрнийхээс дутахааргүй нарийн чанд зохион байгуулалттай байсан байна. Монголын нийгэмд овгийн байгуулал задарч төр улс бүхэлдэхийн өмнөх үе нэгэнт дуусаж, нийгмийн харилцаанд зөвхөн ураг овгийн хэлхээ холбоог хэмээхээсээ нийгмийн ойр төрөл гишүүдийн нийтлэг эрх ашгийг илүү дээгүүр үзэх явдал давамгайлах болсон шинэ үед тохируулан Чингис хаан Монгол орныг дээд зэргээр нэгтгэн захирах засаг захиргааны зохион байгуулалтыг шинээр бий болгосон байна. Нүүдэлчин аймгуудын уламжлалт аравтын тогтолцоог улам нарийсган хөгжүүлсний үнлсэн дээр түмэн хэмээх цэрэг-засаг захиргааны үндсэн нэгж бий болсон байна. Монгол улс нь Төвийн түмэн, Зүүн түмэн, Баруун түмэн хэмээх 3 том хэсэгт хуваагдах болжээ. Төвийн түмэн Монголын төв хэсгийг, Зүүн түмэн Хянганы нуруунаас Янагшхи хэсгийг, Баруун түмэн Алтай чигийн баруун хэсгийг тус тус захирч байв. Монгол улсын хүн ам ийнхүү түмэн, мянган, зуун, арван болж хуваагдан тэдгээрийн ноёдод захирагдан дээрээс доош нэвт явсан бол нэгэн хатуу чанга захиргаанд орсон явдал бол Монголын нийгмийн нэгдэл нягтралыг дээд  зэргээр хангадаг байв.
-Төр бол аливаа улсын амин сүнс мөн хэмээдэг байна. Улсыг жолоодон удирдах төргүй улс гэж байх учиргүй. Төр бол аливаа улс түмний амьдралын гол нөхцөл байдаг бөгөөд гагцхүү төрийн хүчээр нийгмийн гишүүдийн дунд хууль цаазыг тогтоон эмх журмыг сахиулан улмаар улс орны эрх ашгийг бүхэлд нь хамгаалах боломжтой болдог байна. Энэ утгаар авч үзвэл: Их монгол улс өөрийн ард иргэдийг захиран төвхнүүлэх хатуу чанд төрийн засаглалтай байсан нь тодорхой зүйл юм. “Улсын эзэн “буюу төрийн тэргүүн бол хаан бөгөөд түүний гарт улсын бүх дээд засаг төвлөрсөн байв. Монгол бол одоогийн хэллэгээр бол хэмжээлшгүй эрхт хаант улс мөн байсан хэмээн хэлж болно. “Плано Карпини хэмээх Ромын папын элч энэ хүн Гүюг хаантай уулзаж байсан тухайгаа тэмдэглэн бичсэн байдаг юм. Түүгээр ч зогсохгүй тухайн үеийн Монголын амьдралын ерөнхийхэв шинжийг өгүүлэн бичсэн байдаг юм. Тэмдэглэлд: Их монгол улс бүхэлдээ их хааны бүрэн мэдлийн хувь улс байна гэж бичжээ. Монголын төр засгийн бүх үйл хэргийг гагцхүү хааны нэрийн өмнөөс явуулж байсан хийгээд чухамхүү төр, улс хэмээх ойлголт ч хааны нэрээс салгашгүй нэг төрлийн цул ухагдахуун болж, олны ухамсрыг эзэмдэж байсан юм. “Би бол улс” хэмээн Францын хааны айлдаж байсныг Чингис хаан түүнээс 200гаруй жилийн өмнө бүрэн хэрэгжүүлж чадсан байна. Монголд тогтсон хэмжээлшгүй эрхт хаант засгийн ширүүн дарангуйллыг бид одоо элдвээр шүүмжлэн хэлэлцэж болох боловч чухамхүү ийм хэлбэрээс өөрөөр тухайн үедээ монголд улс үүсэн тогтнох аргагүй байсныг анхаарах хэрэгтэй юм. Монголд гагцхүү улс буй болсноор “зэрлэгүүд” хэмээгдэж байсан нүүдэлчин монголчууд төх засагтай, ёс журамтай боловсронгуй нийгмийн харилцаанд дэвшин орж нэг хэсэгтэй энх амгалан, тогтвортой оршин тогтнох бололцоотой болсон байна. Монголын хээр тал нутагт оюуны соёл, боловсрол хөгжиж, төр улсын тогтолцоо үүсэн төгөлдөржих үйл явцад Евроазийн суурьшмал ба нүүдлийн иргэншил хоёрын дорно, өрнийн уулзвар дээр оршиж байсан бөгөөд суурьшмал иргэншлийн соёлжингуй нөлөөг хүртсэн нүүдэлчин ба нүүдэлчин бус аймгууд чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм. Монгол улсыг эмхлэн байгуулахдаа юуны өмнө эртнээс уламжлагдаж ирсэн “тал нутгийн сэхээтнүүдийн” мэдлэг чадвар, туршлагад түшиглэн байсныг түүхийн баримт бичгүүд гэрчилдэг юм. Бичээч буюу эртний хэллэгээр битэгчи хэмээх нь бидний одоогийн ойлголтоор зөвхөн бичээч буюу бичиг хэргийг эрхлэгч төдий бус, харин Монгол улсбн засаг захиргааны томоохон тушаалты нэр юм. Бичээч нарын ахлагчийг ахлах, их бичээч, заргач харын ахлагчийг их заргач гэдэг байв. Эдгээр албан тушаал нь одоогийн Ерөнхий сайдын тушаалтай тэнцэх хэмжээний байсан байна.Тухайн үеийн төрийн тушаалтан нь Их заргач Шихихутуг, хааны тамгийг эрхэлсэн сайдаар Чингай байв.
                                1.3 Монголын Юан гүрэн
Хубилай хаан болсныхоо дараагаар Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас Хятадын Дайду буюу одоогийн Бээжин, мөн Хаанбалаг гэдэг хотод шилжүүлэн суурьшсан байна. Улмаар Хятад заншлийг өөрийн хаанчлалын оныг “Чжи Юань”, улсынхаа нэрийг “Их Юань” хэмээн дуудахаар тогтсон байна. Ингэснээр Хубилай өөрийгөө зөвхөн Монголын эзэнт гүрний хаан төдийгүй, мөн өөрийгөө Хятадын их эзэн хаан хэмээн өргөмжилсөн байна. Үүний дүнд эзэнт гүрний төвийг Монголдоо байлгах хэмээсэн урьдах хаадын уламжлалт бодлого эрс өөрчлөгдөж, эзэнт гүрний суурьшмал иргэншлийг ойроос захирахыг эрмэлзсэн Монголын эрх баригчдын нөгөө нэг талынхны үзэл санаа хэрэгжиж эхэлсэн байна. Хаан ширээний төлөө Хубилай, Аригбөх хоёрын тэмцэл бол нэг ёсондоо Монголын уламжлалт аж төрөхүй үнэт зүйлсийг хамгаалагчдын удирдагч болох тэмцэл байв. Их монгол улс байгуулагдан эзэнт гүрэн буй болох явцад Монголчууд, ялангуяа Чингисийн “Алтан ургийнхны” дунд төрөл бүрийн суурьшмал иргэншлийн нөлөөнд орж, эрдэм боловсролыг нь эзэмшин соёлжсон хүмүүс цөөнгүй гарч ирсэн байна. Тэдгээр нь голдуу эзлэгдсэн суурьшмал улс оронд удаан хугацаагаар оршин сууж байжээ. Тэр хүмүүсийн гол төлөөлөгч бол  Хубилай хаан байсан  гэж хэлж болно. Хубилай ноёрхлоо бэхжүүлэх зорилгын үүднээс “Шашин “ны соёлын талаар ихээхэн өвөрмөц бодлого явуулж байв. Хаан өмнөх хаадын адил шашны талаар хүлцэнгүй бодлого явуулж байсан боловч, “Буддын шашныг” төрийн шашин болгон тунхаглаж, өөрөө болон гэр бүлийнхний хамт тэрхүү шашинд орсон байна. Хубилай Төвдийн сажа хийдийн  хамба лам Пагва Лодойжалцанг 1235-1280 оны хооронд ордондоо залан авчирч түүнд Улсын багш цол олгож шашны талаар нягт холбоо тогтоосон байна. Монгол, Төвд түүхэн уламжлал ёсоор улсыг “номын цааз”, “хааны цааз” хэмээх 2 цаазаар буюу 2 ёсоор засан төвхнүүлэх бодлогыг Хубилай хаан эрхэмлэн явуулж байсан байна. Ертөнц дахиныг захирагч Чакраварти буюу Хүрдэн эргүүлэгч их хааны тухай буддын сургааль нь Хубилай тэргүүтэй Мон  голын хаадын таалалд үнэхээр тохирч байжээ. Пагва лам ч тэр талаар их чармайн ажиллаж өөрийн ном зохиолд Монгол хаадыг эртний Энэтхэг, Төвдийн номын их хаадтай адилтган аль болох өргөмжлөн номлож байв. Пагва ламаар 1269 онд “Дөрвөлжин үсэг” зохиолгож төрийн бичиг болгосон байна. Энэхүү бичиг нь Монгол, Хятад зэрэголон орон эзэнт гүрэн даяар хэрэглэгдэх ёстой “Ертөнц дахины” нийтлэг нэг бичиг болох учиртай байжээ. Юань гүрний засаг захиргаанаас уг үсэгт оохын сургах талаар багагүй  хүчин  чармайлт гаргасан боловч төдий л амжилт олсонгүй эцсийн бүлэгт хуучин Монгол бичиг, хятад дүрсийн бичиг байр сууриа алдсангүй, гэгээрэл, боловсролын гол хэрэглүүр хэвээр үлдэв. Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань гүрэн бүхэл бүтэн 100 жилийн туршид оршин тогтнож түүнийг “Алтан ургийнхны” 14 хаан захирч байсан. Эцсийн хаан Тогоонтөмөр 1333-1368, даруй 35 жил Хятадад хаанчилж байгаад Хятадын тариачдын бослогын дүнд буюу Дайду нийслэлийг орхин Монгол нутагтаа буцаж ирсэн байна. Үүгээр харь оронд төвлөрч байсан Юань гүрэн мөхснөөс бус Монгол улс устаж үгүы болоогүй юм. Улс төрийн үр дагавараараа эерэг, сөрөг олон талыг өөртөө агуулдаг нэн зөрчилтэй өвөрмөц үе болсон Юань улс нь Монголын төрт ёсны хөгжлийн түүхэнд нэн өвөрмөц баыр суурийг эзэлдэг юм.
                        -2- Монголын хууль цааз, дипломат ёсон
Монголд төр улс буй болсонтой холбогдон Монголчуудын дунд хууль цаазын мэдлэг ухаан хөгжиж ихсэн байна. Үүний нэг тод  жишээ бол Чингис хаан ба түүний дараахь хаадын үед гарч түүнийгээ “засаг” хэмээн тусгайлан нэрлэж  ирсэнтэй  холбоотой  юм. Мөн одоогийн дуудлагаар засаг гэдэг үг бол  Монгол хэлээ “жасаг” хэмээгдэж байсан бөгөөд тэр нь “жаса” “зас” гэсэн үгийн язгуурт “г” дагавар залгаж “жасаг” хэмээх нэр үгийг бүтаасан байна. Эртний энэ утга  нь одоогийн хууль цааз гэсэнтэй утга адил юм. Урьд өмнө ихэнх судлаачид 13-р зууны Ираны түүхч Жувейнийн бичсэн мэдээг үндэслэн Их засаг хэмээх хуулйин эмхэтгэл Чингис хааны үед анх буй болсон үзэж байсан байна. Бичсэн тэмдэглэлд: Өөрийн бодсон санасан ёсоор тэр нь “Чингис хаан” хэрэг бүрд хууль, юм бүхэнд журам тогтоохын хамтад гэм бүрд зохих ял оноодог байсан байна. Татар хүмүүс өөрийн гэсэн бичиг үсэггүй байсан учир, Чингис хаан монгол хүүхдийг уйгар бичигт сургах хийгээд эдгээр засаг ба зарлиг дүрмийг хуйлмал цаасан дээр бичиж тэмдэглэсэнийг зарлиг болгосон байна. Ираны түүхчийн мэдээтэй утгаараа төстэй зүйл”Монголын нууц товчоо” –нд бас байдаг юм. Монголын түүхийг ихэвчлэн Перс сурвалжаар голчлон судалдаг эрдэмтэн Д.Морган засаг хуулийн тухай Жувейний номонд байгаа Чингисийн зарласан хуулиуд болон хаан болсныхоо дараагаар тунхагласан засаг хуулиуд бол Чингисийн “Их засаг” буюу бичигдсэн эмхэтгэлийг хэрэг дээрээ хэлж байгаа бус, харин Чингис хааны үе үе гаргаж байсан хэсэг бусаг засаг хуулийн тухаыд л дурдаж байгаа юм хэмээн үздэг байна. Сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн мэдээ сэлтээс “Их засаг” хуулийн агуулгыг ерөнхийд нь 4 үндсэн хэсэгт хувааж үзэж болох юм. Үүнд:
            1.Хааны орд хэшэгтний үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон хууль дүрэм
            2.Цэрэг, байлдааны болон засаг захиргааны холбогдолтой хууль дүрэм
            3.Гэмт хэрэг, гэсгээн цээрлүүлэхтэй холбогдсон хууль хэв, ёс
            4.Арилжаа худалдаа, хүн ардын амьдрал ахуйтай холбогдсон хууль, дүрэм, хэв ёс гэх мэт.
Чингис хаан одоогийн ойлголтоор Дээд шүүгчийг буюу Улсын их заргачийн албан тушаалийг бий болгосон байна. Улсын анхны заргачаар Шихихутугийг томилосон байна. Шихихутуг 82 хүртэл наслахдаа Гүрэн улсын дээд заргачийн хувьд эзэнт гүрэн даяар ихэд алдаршсан юм. “Айж сандарснаас болж хэрэг хүлээх бол хэрэггүй, битгий ай үнэнийг хэл” гэдэг зарчмийг баримталдаг байсан байна. Тиймдээ ч Монголын хууль цаазын гарамгай зүтгэлтэн, Монголын төрийн агуу их түшээ юм01.
                                     2.1 Улсын дипломат албаны үүсэл
Улсын дипломат үйл ажиллагаа нь харь орнуудад тусгай тамга тэмдэг бүхий гэрэгэтэй элч нарыг явуулах буюу гадны элчийг хүлээн авах гадаад орнуудтай бичиг захидлаар харилцах буюу элдэв төрий нгэрээ хэлэлцээр эвсэл холбоо байгуулах буёад улс орны улс төр цэргийн талаар туршин тагнах зэргээр гадаад бодлогыг гүйцэтгэн хөтлөх арга ажиллагаа тогтворжин төрөлжиж байсанд бүрэн илэрлээ олсон байна.  Их гүрний үед алс холын харь орнуудад зарагдан явдаг тусгай мэргэжсэн элч нарын эрх үүрэг үлэмж их байсан байна. Элчин харилцааг хөгжүүлэх хэрэгт нийт их гүрний хэмжээгээр байгуулсан өртөө их ач тустай болсон байна. “Ямар ч элчийг хэд хичнээнээр хааш нь ч явууллаа гэсэн ч тэнд улаа унаа, унд хоолыг саадгүй гарган өгч хэрэглүүлэх ёстой ажээ. Мөн түүнчлэн хаанд ямар ч орноос элч зарлагаа ирлээ гэсэн тэдэнд унаа хөсөг, хоол ундыг гарган өгөх ёстой” гэж тэр цагт Монголд элчээр ирж байсан Плано Карпини бачсэн байдаг байна. Эдгээр элчид Алтан гэрэгэ өгдөг байжээ, гэрэгэтэй байхад улсын ямар ч хэсгээр чөлөөтэй нэвтэрэн явж байдаг байжээ.Гэрэгэ бол Эртний Грекийн элч нарын замд авч явдаг байсан “дипломат” гэдэг 2 давхарласан модон самбартай учир утгаараа төсөөтэй зүйл байсан байна. Монгол хаадад гадны элчин
төлөөлөгчид олноор хүрэлцэн ирж байсан учир элч нарыг хүлээн авах өвөрмөц ёс журам монгол хаадын өргөөний дотор мөн бий болсон байна. Гаднаас хүрэлцэн ирсэн бүх элчийг өртөө буудлын тусгай “Яам” эрхлэн харилцаж байсан байна. Гадны элч нарын халдашгүй дархан байдлыг аль болохоор хамгаалах тэдэнд зам зуурд явахад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг ёс хурамтай болсон байна. Эзэнт гүрний үед Монголын дипломат албан бичгийн соёл, хэллэг, найруулга болон хэлбэр маяг буй болсон байна. Хааны дэргэдэх бичээч нарын тэргүүн их бичээч гадаад харилцааны хэргийг гардан хөтөлдөг байв. Тэр удирдан харь орон явуулах аливаа бичгийг эхийг Монгол хэл бичгээр хөрвүүлэн үйлдэж, төгсгөлд нь уйгаржин бичгийн их бичээч “үзэг ину” хэмээн монгол бичгээр гарын үсгээ зурж хааны тамгыг дарж гүйцэтгэдэг байна. Эзэнт гүрний монголын дипломат албан бичгүүдээс тун цөөхөн нь уг эхээрээ манай үед хадгалагдан үлдсэн байна. Үүнд: 1289онд Аргун хаанаас Францын гоо Филипп хаанд бичсэн бичиг, 1290онд мөхнүү хаанаас Ромын пап 4р Николост илгээсэн бичиг, 1302онд Газан хаанаас Ромын пап Бонифасад илгээсэн бичиг, 1305онд Өлзийт хаанаас Филипп хаанд явуулсан бичиг зэргийг дурьдаж болох юм.
Энэ бүхэн нь Монголын хаад Дэлхийн олон улстай харилцах явцад дипломат албаны ёс журам бүрэлдэн төлөвшиж тэр нь Монгол төрийн гадаад бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан байна.
                            -3- Төрт ёсны шинэчлэл, уламжлал
Монголын төр, ёсны өв уламжлалд төрийн тусгаар тогтнол, улсын тэргүүний нэр хүнд, бодлого ухаан, засаг-захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, төрийн байгууллын тогтолцоо, засаглалын шинж төрх, төрийн байгууллын ажиллагааны ёс, төрийн түшмэдийн эрдэм, хэв ёс, төрийн хууль цааз, эрүүгийн бодлого, тэдгээрийг хэрэглэх, хэрэгжүүлэх соёл сэлтүүд багтаж, тэр нь бүхэлдээ Монголчуудын бий болгосон их соёлд хамааран төлөвшсөөр ирсэн түүхтэй юм. Эртний төр ёсны хөгжил нь 1400гаруй жилийн цаг хугацаанд Хүннү, Сүмбэ, Сяньби, Нирун, Уйгар, Түрэг, кидан улс хийгээд Монгол аймаг ханилагуудын үед төр, ёс үүсэж бүрэлдсэн үйл явцыг илтгэн илэрхийлдэг юм. Монголын төр ёсны өв уламжлалд төрийн тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хаан, төрийн тэргүүний нэр төр, эрх дарх, эрдэм ухаан, бэлэг тэмдэг томоохон байр эзэлж байсан юм. Зөвхөн хаан гээд зогсохгүй хааны цол, өргөмжлөх ёслол, хувцас хэрэглэл, өргөө ордон, халдашгүй байдал, эрдэм ном, жолоодох ур ухаан, нэр хүнд хийгээд олон зүйл түүний тухай хүндэтгэл ёсыг бүрэлдүүлж, улмаар тэр нь Монголын төрийн сүр хүчийг илэрхийлж байсан байна. Монголын төрийн түүхэнд бүх хаадыг эртний улсуудын хаад, Чингисийн угсааны хаад, Богд хаан гэсэн 3хэсэгт хувааж үздэг байна. Эртний улсуудад олон хаад байсны дотор зөвхөн Хүннү улсад 14 хаан, Нирунд 23 хаан, дараалан төр барьсан байна.02 Монгол угсаатнууд төрт ёсны түүхийнхээ 2200 гаруй жилийн 2130 гаруй жилд нь хаант засагтай улс байж, хаан төр барьж байсан түүхтэй. Энэ бол хааны тухай ёсон, түүний уламжлал Монгол оронд үлэмж хүчтэй байх үндэслэл бий гэсэн хэрэг юм. Гэвч энэ уламжлал тасалдах түүхэн нөхцөл шалтгаан тохиосон юм. Манжууд 200 ны турш Монголыг ноёлсон, Богд гэгээнийг өөд болмогц түүний орыг тодруулахгүйгээр үл барам хаант засгийг халж, социолист онолд тулгуурласан төрийн тогтолцоо бий болгосон зэрэг нь энэхүү нөхцөл шалтгааны үндэс болсон байна. 1924 оны 11-р сард Монгол улсад Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан төрийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон юм. Үүнээс хойш Монгол улсын төрийн тэргүүн нь Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1951 оноос Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оноос Монгол Улсад ерөнхийлөгчийн албан тушаал бий болсноор төрийн тэргүүн нь улсын Ерөнхийлөгч бий болсон байна. Монгол Улсын үндсэн хуулийн 1992 оны 3-р зүйлд: Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж заасан байна. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, тангараг өргөдөг учир ард түмнээ төлөөлөх бүрэн эрх эдэлж, мөн тэдний өмнө асар өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг байна. Улсын хаан, төрийн тэргүүн нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрийн сүр хүчийг илэрхийлэгч, улсаа төлөөлөгч, ард түмнээ өмгөөлөн хамгаалагч, үндэсний аюулгүй байдлыг хангах нийгмийн энх амгалан нөхцлийг сахиулах эрхэм дээд хариуцлага хүлээж, халдашгүй эрх эдэлдэг ёсон Монголын анхны төр улсын үүсэн уламжилж ирсэн байна. Монголын төрийн түүхийн дундад үеийн дараагийн хугацаанд “Хуралдай” гэсэн өргөмжлөлт нэр “Хурал” гэсэн хэвшмэл нэр болон, нэгд төрийн байгууллага хоёрт, төрийн байгууллага биш ч шийдвэр гаргах эрх бүхий ноёдын хурал гэсэн 2 хэлбэрээр уламжилж ирсэн байна. Жишээлбэл: 1286 оны Хүрэн бэлчирийн чуулган, 1640 оны Тарвагатайн чуулган, 1709 оны Евэн голын чуулган зэрэг чуулганууд “Хурлууд” Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэх буюу Монгол Ойрдын цааз, Халх Журам гэсэн хуулиудыг баталж байсан түүхтэй юм. Монгол иргэншлийн шинэ, шинэхэн үед хурлын өв уламжлал шинэ агуулгаар улам бүр баяжсаар ирсэн байна. Энэ үеийн уламжлалыг 1921 онд байгуулагдан ажилласан Улсын түр цагийн Хурлаар эхэлж, 1923-1924 онд байгуулагдсан Улсын Их Хурал, аймаг, сум, баг, арван гэрийн хуралд анх болсон байна. Монголын соёл, иргэншлийн шинэ үе эхэлсэн 20-р зууны эхэн үеэс улс орны засаг захиргааны хуваарьт томоохон өөрчлөлт гарсан байна. Монгол улсын засаг захиргааны хуваарьт ч монголчуудын аравтлах систем байсаар ирсэн байна. Аравтлах системд Монголчуудын амьдралын хэв маяг, нүүдэлчдын соёл, иргэншлийн унаган төрх, онцлогийг илэрхийлэн тусгаж байх амин учир шалтгаан бий болёон байна. Тийм учраас аравтлах системийн залгамжлагдах уламжлал, үндэслэн бодитой болсон байна. Монголын төр ёсны соёлд төрийн албан хаших түшмэдийн тухай ёсон Хүннү гүрний үед анх үүссэн түүхтэй. Хүннүд хааны дараа зүүн, баруун, зүүн баруун ван, их жанжин, их дувэй, их данху зэрэг 6 “их” түшмэл байсныг дөрвөн эвэртэн ван, гурван эвэртэн ван, гэж өргөмжилж байсан байна. Монголын нэгдсэн улсын үед төрийн түшмэдийн ёсны хөгжилд эргэлт гарч, бүхэл бүтэн үзэл баримтлал, дэг журам гэх мэт зүйлс шинэчлэлдсэн байна.
                                  3.1 Төрийн бэлгэ тэмдэг
Монгол улс нь Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор “Монгол” хэмээх үг үндсэн нэр болон ирсэн байна. Монгол угсаатныг монголын түүхийн бичгүүдэд “Бида улс” гэх бөгөөд Европ дахины бичигт “Татар” буюу Монгол татар Хятад сурвалжид харин “Мэнгү” гэж бичдэг юм. Эртний Монголын сүлд нь Мөнх хөх тэнгэрийг шүтэн биширч нар, сар, ертөнцийн гэгээ илч, мандан бадралыг бэлэгдсэн галын дөл хийгээд эртнээс нааш ан гөрөөндөө хэрэглэж байсан эрэмгий зоригт шонхор шувуу, элдэв хэргийг үтэр түргэн бүтээдэг эрдэнэт ажнай хүлэг морины дүрс, үс хялгасны туг зэргээс бүрддэг байв.
-Хар сүлдийг “хамгийг сүрдүүлэгч бэлгэ болгон хараа ихт хар сүлд” “Чингис хааы шүтсэн алтан сүлд” гэж нэрлэдэг юм. Хар сүлдний гарлын тухай домогт: Чингис хаа дайнд нэг удаа ялагдах болсонд хурмаст тэнгэрээс хар сүлдийг саглагар модны дээр буулгасан тул Чингис Мухулайг томилж, хар сүлдийг хээр азарганы мундаан дээр залан буулгаснаас дайнд ялж, тус тугийг хар, хээр азарганы дэлээр зуулгаж “мянган олноо базааж түмэн өтгөөр тахидаг болсон байна.”
-Цагаан сүлд нь сүлд маягийн очир заламын доорхи цараас 81 нүдэнд тасмаар зуулгуулж сагсайлгасан цагаан хялгасан туг юм. Найман талд найман элч сүлдийг босгон холбоно. Цагаан сүлдийг гурман жилд нэг удаа ихээр тахидаг юм. Цагаан сүлд нь Чингисийн язгуурын сүлд бөгөөд түүнийг гэрт байрлуулж, оройг нь тооноор цухуйлгадаг байсан байна.
-Алаг сүлд бол нэг тохой орчим урттай, хоёр талдаа иртэй гол нь товгор бөгөөд алтан шармал жадан гилбэртэй юм. Гилбэрийн сууринд гөхөлтэй мөнгөн цар хийж Гөхлийг 13 жилд нэг удаа азарганы дэлээр слоих ба иш шилбийг сэтэрлэж онголсон хар модоор хийдэг байна. Түүн дээрээ мөнгөн нүд зурсан байдаг байна.
-Монгол орон Манжийн захиргаанаас гарч тусгаар улс болон 1911 онд Богд гэгээнийг Төрийн тэргүүнээр өргөмжлөөд, эл долоон эрэдэнийг биетээр буй болгосон байна. 1911 онд Монголын ард түмэн Манжийн түрэмгийлэгчдыг эх нутгаасаа үлдэн хөөж үндэсний төр улсаа дахин сэргээхдээ монголын эртний уламжлалт сүлдэн тэмдгийг тухайн цагийн байдалд нийцүүлэн зохиож хэрэглэсэн байна. Энэ нь Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл, онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон соёмбо сүлд юм. Соёмбо нь Монгол улс өөрийн эрхт улс байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулга бүхий зүйл юм. Соёмбын дээд талдахь гал нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн, одоо, ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар,сар нь Монголын ард түмэн мөнхөд цэцэглэн хөгжихийг, гурвалжин нь ёум мэт хурц эрэмгий байхыг, дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төлөөлсөн юм. Соёмбын “Э бам” үсэг нь арга, билиг хослохыг, доорхи бадам нь язгуурын төр шашнаа ариунаар мандуулахыг бэлгэдсэн юм. Соёмбо нь олноо өргөгдсөн Монгол улсын сүлд тэмдэг болон үүрд мөнхжсөн байна.
-1990 ээд оноос Монгол улс социалист хөгжлийн баримжаанаас гарч “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхээ эрхэм зорилгоо болгоно” гэсэн байна. 1992 оны Үндсэн хуулийн 12-р зүйлд: “Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадмацэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх Түмэннасан хээгээр хөвөөлсөн, мөнх хөх тэнгэрийг илтгэсэн дугираг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэний хүлийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч Чандмань эрдэнэ, доод хэсэгт газрыг төлөөлөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвшихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна” гэж заасан байдаг.
- Мөн хуулийн зүйлд: “Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан өнгөтэй байна. Далбааг 3 хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний 2 тал нь мандан бадрахыг бэлгэдсэн улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан хэсгийн төв хэсэгт Алтан соёмбо байрлана. Урт нь 1:2 харьцаатай байна” хэмээн зааснаар төрийн далбааны урьдах хэлбэр, найруулга бараг хэвээр хадгалагдаж, гагцхүү хуучин далбаанд байсан таван хошууг хассан байна.         



   Дүгнэлт
Эртний үеийн болон эдүгээ үеийн Монголын Төрт ёсны үүсэл хөгжил, сэргэн мандал, уналт, сэхэлт нь “Мөнх хөх Тэнгэр, газар дэлхий, ан амьтан” г тахин шүтэх бишрэх, сүсэглэх ёсны улбаа юм. Эртний Монголын сүлд бэлгэ тэмдэг нь нар, сар, ертөнцийн гэрэл гэгээ, мандан бадрахыг бэлгэдэн галын дөл, анчин гөрөөчин чоно, шонхор шувуу, хүлэг морь байсан нь сурвалж бичгүүдэд тодорхой тэмдэглэгдсэн байна. Мөн засаг захиргаа болон цэргийн зохион байгуулалтын “Аравт, зуут, мянгат, Түмэт” ийн зохион байгуулалт нь одоогийн Баг, сум, Дүүрэг. Аймаг, хотын нэгжтэй дүйцэж болох юм. Их Монгол хэмээх энэ агуу том улсын хамгийн эртний болоод анхны Хууль цааз нь “Их засаг хууль” юм. Энэхүү хуулийн агуулга нь тухайн үеийн ард түмний сүсэг бишрэл, байгаль дэлхийг хайрлан хамгаалах ёсны үндсээс үүссэн хууль юм. Тухайн үед голын усанд хог хаягдал болон хувцас хунар угаах зэргийг хориглосон заалт хүртэл байсан байна.Үүний зорилго нь Байгаль дэлхийг хайрлан хамгаалах болон зохисгүй хэрэглээг багасгах зорилготой байсан байх. Мөн хуулийг хэрэгжүүлэгч, албан тушаалтныг Улсын их заргач гэх ба одоогийн Улсын ерөнхий шүүгч  гэж ойлгож болно. Монголын төрийн түүхэнд бүх хаадыг Эртний улсуудын хаад, Чингисийн угсааны хаад, Богд хаан гэсэн 3хэсэгт хувааж зүдэг байна. Эдгээр хсэгт Төр улсын соёл уламжлал тасалдадгүй ирсэн байна. 18 аас 19-р зууны эхний хагас  хүртэл Төрийн  эрх өөр нэг улсын хараат болсон байна. Энэ үед төрийн ёс жаяг, уламжлал тасалдах дохисон боловч  харин бэлгэ тэмдэг,соёл уламжлал  өөрчлөгдөөгүй гэж хэлж болох юм. 1900 он гарснаар   Хятад дахь Манж Чин гүрний эзэрхийлэл зогссоноор мөн  Манж Чин гүрний эзэрхийлэлд байсан улс орнууд чөлөөлөгдсөн юм. Монгол улс 200 гаруй жил, Манжийн ноёрхолд байсан юм. Ямарваа нэгэн улсыг өөрчлөн шинэчлэн босгохын тулд хамгийн түрүүнд Соёлын салбараар өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэж ихэнхи улсын судлаач, эрдэмтэд үздэг юм. Үүний нэг илрэл нь Манжийн эзэрхийлэлд байх үед хамгийн анх Монголд “Манж, Хятад” хэлний сургууль 1905 онд байгуулж байсан  юм. Энд сургах гол шалтгаан нь сурч байсан ба дараа үеийнхэныг Хятад бичиг үсэг, соёлыг түгээн дэлгэрүүлэх гол зорилготой юм. Энэ бүхний эцэст Монгол улсыг өөрийн нэг муу хараат муж болгох төлөвлөгөөтэй байсан болно. Энэ бүхнээс дүгнээд хэлбэл Монголын Төрт ёсны хөгжил нь Ерөнхийдөө Бэлгэдлийн болон сүсэг бишрэлээр хөгжиж ирсэн байна.

No comments:

Post a Comment