Monday, April 29, 2013

Монгол гэдэг нэрийн тухай


                                                     Монгол гэдэг нэрийн тухай
Аливаа улс үндэстний нэр бүхэн цаанаа их нарийн учир утгыг агуулсан, түүхийн урт удаан замыг туулсан байдаг. Жишээлбэл, Хэл шинжлээчид зарим угсаатан үндэстний нэрийг тайлбарлахдаа, немец гэдэг нь Чехүүд германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг “Немой” буюу “Хэлгүй” хүмүүс гэснээс Немцүүд, Христофр Колумб, Америкийн уугуул ард түмнийг Энэтхэгчүүдтэй эндүүрч байснаас Индианчууд гэж нэрлэсэн гэж үздэг. Нэг угсаатан, үндэстэн олон нэртэй байх ч тохиолдол бий. Тухайбал, XII зууны нүүдэлчид Өмнөд хөршөө Нанхиадууд (Өмнө зүгийн хүмүүс), гэж нэрлэж байснаа үндэс угсаа, хэл соёлоо умардсан Хятангуудыг ёгтолж Хятадууд гэж нэрлэжээ, Оросууд Монголчуудаар дамжуулан тэдэнтэй харилцах болсноор Китай гэж тус тус нэрлэх болсон. Хятадууд өөрсдийгөө эрт үеэс ХХ зууныг хүртэл ээлж дараалан оршин тогтнож байсан 24 их гүрнийхээ хамгийн хүчирхэг гүрэн болох Хань улсын нэрээр нэрлэхээс гадна ертөнцийн төв хэмээн Жунь-Го улс гэж нэрлэдэг бол XYII зууны үеийн Манж Дай Чинь улсын нэрээр өрнө дахин тэднийг China гэх болжээ. Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг.
Өвөрмонголчууд ч үүнийг тойрон өнгөрсөнгүй. Эртний Хятадууд өөрсдийн түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.Гэтэл Монгол гэдэг нэр хэдий үеэс гарч ирсэн хаанаас бий болсон ямар утгатай юм бол? Үүнийг тайлбарласан судлаачдын санал хуваагдсан хэвээрээ л байна. Маш их олон санал байдгаас ихэнх судлаачид 3 саналыг нилээд үнэнд ойр хэмээн үзэж шинжилгээ хийж байна. Ямартаа ч Хятадын түүхийн эх сурвалжид монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тань улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ мэдээнүүдийг нэрт түүхч Г. Сүхбаатар багш нягтлан үзээд, Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтойг нэгэнт тогтоожээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ. Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно.   Харин Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна. Үүнийг батлах Монгол маш их түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол  гэв” гэж дурьдсан байна. Судлаачид Бида улс гэдгийг Монгол гэдэг нэр болохоос өмнөх овог Монголчуудын өөрсдийнх нь нэр гэж үздэг юм.
Монгол гэдэг нэр нь “Мөнх-гал, Мөнх тэнгэрийн гал, Мөнх тэнгэр” гэсэн үгнээс үүдэн нэрийдсэн болов уу? гэсэн таамаглалууд юм. Эш сурвалж нь:
  • Түүхч Нагаанбуу: ”Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байсан.”
  • Түүхч Элдэнтэй, Ардаажав: “Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой” гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Мөн энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
Өвөрмонголын түүхч Гаваа: Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо “Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтныудамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ.
            Монгол гэдэг нэрийн нууцыг тайлах оролдлого, зvтгэл Рашид-ад Динаас уламжлан даруй долоон зуун элээсэн хэдий ч vнэмшилтэй сэдэл, шийдлээр элбэг биш байлаа. Лавтай арваад таамаг тvvхийн ном, зохиолын эргэлтэд орсон боловч єлгєєд авмаар нь нэг, хоёроос хэтрэхгvй. Vндэсний нэрийн утга учир, vvсэл гарвалыг тайлж тайлбарлах нь тvvх, хэл шинжлэлийн чухал зангилаа асуудал байхын сацуу мэдлэг, оюуны чамбай сайн шалгуур юм. Монгол гэх vндэстний нэр бичмэл тvvхэнд YII зууны vеэс орж ирсэн хэмээн тvvхчид нэгэн дуугаар хvлээн зєвшєєрсєн. Дэлхийн жишгээр авч vзвэл энэ нь эрт ч биш, орой ч биш. Монгол хэлтэн эсгий туургатны омог аймаг олон, газар нутаг уудам, нэр аугаа явсаар ирсэн нь аливаа vзэгдэл юмсын тvvхэн vнэнийг тогтооход гойд ач холбогдолтой байдаг. Нэг газар мартагдсан нь нєгєєд vлдэнэ. Нэг газар vvсч бvтээгvй нь нєгєєд цогцoлно. Монгол нэрийн тухайд энэ нь зєвхєн нэг аймаг, нэг тєрєл угсаа, тусгайлсан нэг нутгийнхны нэр байгаад хожим нийт тєрєл хэлтнийг Монголын тvvхэн нутгийн /єнєєгийн нутаг дэвсгэрээс 3-4 дахин уудам/ энгээр хамарсан болох нь бараг дамжиггvй мэт. Тэгвэл гурван голын сав нутаг, тvvний дотор Онон голын сав чухам Чингисийн Монгол тєрийн єлгий голомт газар. Тэрvvхэн хэсэг газар нутгийн хvмvvс єєрсдийгєє ч “ононголынхон” гэх, бусад нутгийнхан ч тэднийг “ононголынхон” хэмээн дуудах нь гарцаагvй. Гол учир нь vvнд бус. Учир нь ононголынхон єргєжин тэлж, єєдлєн дэвжсээр Тэмvжин хєвгvvнийг єсгєн бойжуулсан тэр аугаа орчинтой нь хамт тєрvvлж єгснєєр “Ононголынхон” нэр нь цойлж гарчээ. Тэгэхдээ сондгойрч явцуурсан бус, сацарч тvгэн нийт тєрєл хэлтэн эсгий туургатны ерєнхий нэр болсон ажгуу. Тийнхvv Онон гол-Онон голынхон-Монгол гэх маягаар илvvц vе гээгдэж, задгай vе /Он/ нь хашигдаж Мон болох нь хэлзvйн жам ёс. Тvvнчлэн “Монгол” нэр vvссэн газрыг гурван голын /Хэрлэн, Онон, Туул/ -ын энгээр авч vзвэл “Олонгол” ч байж болох. Монголчууд нутаг орон дотроо хийгээд гадагшаа гол усныхаа нэрээр дуудалцах нь заншил юм. Монголын тvvхийн луужин эхнээсээ Онон голыг чухалчлан зааж асан бєгєєд єтгєс буурлууд маань шууд “Онон хатан эжий” хэмээжvхvй. Тайлал нvдний ємнє ил байхад бид л мунгинаад байсансанж.
Монгол хэлтний тvvхэн уудам газар нутаг газрын зурагт хэзээ, яаж тэмдэглэгдэж байсан юм бэ? Дэлхийн газрын зургийг анх мєнєєх сvмэр нар бvтээсэн юм. Газрын зурагт бємбєрцгийн энэ хэсэг, Ази тивийг бараг саяхан болтол Тартар гэж нэрлэсээр байв. Одоо тартарын тухай. Тэнгэрээс 9 єдєр унахад газарт бууж, тvvнээс хойш 9 єдєр яваад Тартарт ойчдог тухай грек домог байна. Энэ утгаараа ертєнцийн хамгийн хол, аймшигт муж бєгєєд саяхан болтол газрын хязгаарт тэмдэглэгдэж байсны учир нь энэ. Там-Тиамту-Тартар гэсэн дараалал дэлхийн домог зvйд хэрэгжихэд грекvvд зориуд аймшигтай аялга оруулж Тартар болгожээ. Домог нь Дам vг гэсэн гарвальтай. Єєрєєр хэлбэл, ертєнцийн бvтэц байдал, хэлхээ холбоог vгээр дамжуулан гаргах юм. Грек Мифос /домог/ ч бас vг, хэл яриа гэсэн утгатай. Домог, мифийн сєрєгцєл нь Логос /Vvнээс логика/ бєгєєд бас л vг, хэл яриа гэсэн утгатай. Домгоос шашин, логосоос шинжлэх ухаан vvсчээ. Логосын монгол утга нь учирзvйн ухаан, “Логосос” гэхээр “тооцоо, судалгаа” утганд шилжихтэй адил “vг” ба “ухаан” угтаа нэг язгууртай байж магадгvй. Хэлний логик учир хаана ч нэг. Ухаанаас орос Наука /шинжлэх ухаан/ vvссэн нь толь бичигт ч тэмдэглэгдсэн зvйл. Домог сэтгэлгээний хvрээнд логос учиргvй хийдэг зан vйлийг “Дом” гэнэ. Хэт “Дом”-тоод ирвэл “Дон” шvглэдэг байна. Тэгэхээр монгол домогзvйн хvрээнд тєлєвшсєн баруун зvгийн домог Гог-Магог, Тартарыг бодож олоод тvvгээр хvмvvжсэн, тvvгээр сэтгэдэг дундад зууны европынхонд Монгол, Тартар нэрс анх яажшvv сонсогдсоныг тааж ядах юун. Гогмагогууд Тартараас тэнгэрийн ташуур болж залхаахаар ирлээ гэцгээв. Тартар нэр Барууны сургуулийн сурах бичигт саяхан болтол хэрэглэгдэв.
Монгол гэдэг нэр эцэстээ монголоид шар арьстны шинжлэх ухааны тодорхойлолт болж хэвшив. Энд нэг болсон явдлыг єгvvлсv. Англи хэлээр нэг тууж маягийн юм уншиж байтал тvvний гол баатар эр, эмээс “монгол хvvхэд” тєрєх юм. Бvр “Монгол” гэж байгаа юм. Vйлийн vргvй цагаан арьстнууд л байх шиг байсан. Би англи хэл ойлгохгvй байна гээд дахиад эхнээс нь уншлаа. Тэгсээр сая санаанд орлоо. Дауны синдромыг монголоид євчин гэхтэй тэмцэх нь бидний бус, монголжуу тєрхтєний vvрэг юм. Энд бас хоёр учир бий. Уг синдромыг монгол маягийн гэхдээ тухайн vеийн эрдэмтэд тэнэгээр нь дуудаагvй, нvдний хэлбэр байдлаар нь харьцуулж нэрлэсэн юм. Домог, дам vгийн зvйл заримдаа аюултай. Торгууд нар орос руу Ижил мєрєн тийш нvvх их аяны замдаа анх оросуудтай толгойн сэргийлэх нь тааралджээ. Эргэж ирээд мэдээлсэн нь: Ер vнэн юм ярихгvй худалч улс байхаа, цємєєрєє цэнхэр нvдтэй юм. Авгай хvvхдvvд нь шалдан юм, ер нь бvтэхгvй байхаа гэжээ. Цэнхэр нvдтэй хvн худалч гэсэн хууч яриа байж л дээ. Монгол хэлтэн нvvдэлчдийн тvvхийг гог-магог, язужмажуж /араб хуулиар нь/ -аар хуурмаг хэлэлцэх тvгээмэл заншил, тvvхэн vнэн хоёрын хооронд буй дєрвєн хуруу зайг туулах хэрэгтэй байна.

1 comment:

  1. Roulette Casino Site - Lucky Club Live Casino
    Roulette Casino Logo Roulette Roulette is an online betting platform that offers unique odds for online sports betting. It has become popular luckyclub for  Rating: 6.9/10 · ‎Review by LuckyClub

    ReplyDelete