Monday, April 29, 2013

Араб, Дорно- дахины соёл

                                                        Араб, Дорно- дахины соёл

                                          1.Араб, Дорно-Дахины Исламын эх орон
                                          Арабийн овог аймгууд
Аравийн хойгийн үндсэн хэсэг нь хээр тал, цөл, хагас цөл юм. Түүний зөвхөн өчүүхэн бага хэсэг нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой ажээ. Энэ хойгийн хүн амын олонхи нь өөрсдийгөө Араб гэж нэрлэдэг нүүдэлчин-бедуинүүд юм. Араб гэдэг үг нь Эрэмгий морьтон гэсэн утгатай үг юм. Манай эриний эхний зуунуудад морь, тэмээ, унасан бедуиний отрядууд хотын суурин иргэдийг тэвдүүлдэг аюултай хүчин болон хувирсан байна. Суурьшмал иргэд ба Нүүдэлчин бедуинүүдийн аль алинынх нь хувьд юм бүхэнд идэвхи, овсгоотой, чадмаг байх явдал амьдралын гол үнэт зүйлд тооцогддог байна. Дорно Дахины орнуудад онцгой хүчтэй нөлөөлж, аравийн хойгийн бүх оршин суугчдын дотор түргэнээ дэлгэрсэн Ирээдүйн дэлхийн шашин-Ислам анх нүүдэлчин овог аймгуудын дунд үүссэн байна.
-Зөнч мэргэн Мухаммед ба Ислам: Ислам нь МЭYII зууны эхээр анх үүссэн байна. Исламыг үндэслэгч нь зөнч мэргэн Мухаммед гэдэг хүн юм. Түүний намтар түүх нь нийтэд тодорхой зүйл юм. Мухаммед нь бага насандаа өнчирч, эхлээд өвөг эцэг, дараа нь баян худалдаачин авга ахынхаа гар дээр хүмүүжсэн байна. Залуудаа  тэр малчин байгаад 25 насандаа олон хүүхэдтэй 40 орчин настай бэлбэсэн авгайнд ажилчин болж орсон байна. Тэр эмэгтэй бараа таваар авчруулахаар аян жин зохион байгуулж, өөр газар орон луу явуулдаг байв. Удалгүй тэр 2 гэрлэж, бас 4 хүүхэдтэй болсон байна. Цаг хугацаа улирах тусам Мухаммед худалдаа арилжаа сонирхох нь багасаж, сүсэг бишрэлийн асуудал түүний анхаарлыг татах болсон байна. Анхныхаа ид шидийг тэрбээр зүүдэндээ олсон гэдэг. Түүний зүүдэнд Аллах тэнгэрийн элч сахиусан тэнгэр Жабриал үзэгдэн Мухаммедыг эзэн тэнгэрийн тусын тулд сургаал номлол айлдах ёстой гэсэн тэнгэрийн зарлигийг түүнд дуулгасан байна. 610онд Мухаммед Мекка  хотод анхныхаа сургаал номлолыг айлдсан байна. 622 онд Меккаг орхин, өөр хотод шилжин суусан байна. Энэ хочр хотыг зөнч мэргэний хот буюу Медина гэж нэрлэх болжээ. Тэнд Мухаммедын санаа нэгтнүүд ч очсон байна. Мухаммедыг Мединад очсон тэр жилээс Исламын шашны он тоолол эхэлдэг. Тэр үед Арабын Халифад хэмээх Лалын шашинтны шашин төрийг хосолсон /Теократ/ улс байгуулагдаж, анхны удирдагч нь Мухаммед өөрөө болжээ. Ислам буюу лалын шашин Араб, Дорно дахины төрийн гагин болсон. Мухаммед 632 онд таалал төгч, түүний шарилыг Мединад оршуулсан байна. Түүний бунхан Ислам шашны хамгийн чухал ариун шүтээн юм.YIII зуунд Арабууд Палестин, Сири, Египит, Иран, Ирак мөн өвөр Кавказ, Дундад Ази, Хойд Африк, Испани зэрэг орны хагасыг өөртөө захируулах болсон байна.
-Ислам буюу Лалын шашин: Христосын шашин, Еврей нарын дунд голчлон дэлгэрсэн Иудаизм хэмээх олон Бурхант шашин, тэрчлэн хуучин Арабуудын байгаль шүтдэг ёс үйлийн зарим уламжлалын нийлбэрээс Ислам үүссэн гэж ихэнхи эрдэмтэд үздэг байна. Лал шүтлэгтнүүдын ганц бурхан нь: Аллах тэнгэр түүнийгээ бүхнийг чадагч бөгөөд хүн түүнийг танин мэдэх боломжгүй гэж үздэг байна. Хүн төрөлхтөнд Бурхан ба Ертөнцийн тухай үнэнийг хэлэхийн тулд тусгай зөнч мэргэд тодордог бөгөөд тэдгээрийн сүүлчийнх нь Мухаммед болно. Түүнээс эрт өмнө Адам, Ной, Авраам, Лот, Моисей, Давид, Соломон, Иисус, Христос зэрэг нь зөнч мэргэд тодорч байсан гэх ба залгамжлагчид нь тэднийхээ сургаалыг олон талаар гуйвуулж, гагцхүү Мухаммедын сургаал үнэн хэвээр үлдсэн гэж хэлдэг. Исламын сургаалаар бол Хүн төрөлхтний түүхэнд байсан аз жаргалтай үе нь бүгд ард үлдсэн, тэр үе бол Адам Ева хоёр диваажинд өлсөх цангахыг мэдэхгүй, нүцгэн биеэрээ ичиж зовохгүй амьдарч байсан үе юм. Хүний хувь тавилан, үхэх цаг нь түүний “Төөрөг” / “Хувь заяаны ном” нд бичигдсэн байдаг /. Арабчууд хувь заяандаа “Хүн бүрийн үхэх цаг цаанаасаа заагдсан байдаг, гэсэн бодлын үүднээс ханддаг болсон байна. Тэд нэн эртнээс нааш Хувь каяа гэдгийг урьдаас зурсан зурлага, давж гаршгүй, өөрчлөгдөж хувиршгүй цагийн урсгал гэж ойлгодог. Энэ хандлагыг Ислам хөгжүүлэн, улам хүч оруулж, хувь заяа гэдэг бол гагцхүү бүхнийг чадагч бурханы хүсэл зоригийн илэрэл гэж үзэх болжээ.
-Коран судар буюу Хуран: Исламын гол үндэслэл нь Лал шүтлэгтний ариун судар болсон Коран юм. Түүний үндэс нь Медина, Меккад Мухаммедын номлол, туслагчдынх нь бичиж тэмдэглэсэн сургаал номлол, залбирал, сургамжилсан өгүүлэл зэргээс бүрддэг. Тэр зөнч мэргэн багш өөрөө уншиж, бичиж чаддаггүй, түүний үг, номлол, сургаалыг шадар туслагчид нь анхлан дал номны навч, хад чулуун дээр тэмдэглэж байёан гэдэг. Энэ сударт байгаа онч мэргэн үг, гүнзий содон санааг Мухаммед биш, Аллах номлож ярьж байгаа хэлбэрээр бичигдсэн байна. Энэ үед Кораныг цээжээр уншдаг хүмүүс олон байв. Кораныг Араб хэлнээс өөр хэл рүү орчуулахыг хориглож, Араб хэлний ургалтыг Коран судар дээр үндэслэн явуулдаг болсон байна. Дундад зууны үед Лалын соёлыг буй болгох чухал элементийн нэг нь Арабчлах явдал байв.
                                                        2. Арабын соёл
-Утга зохиол: Ислам үүссэн анхны зуунуудад холбоо шүлэг зохиох явдал том хотуудад ордныхны хийдэг ажил байв. Яруу найрагчид өөрсдөө утга зохиол судлаачид байв. YIII-X зуунд Исламаас өмнө зохиогдсон Арабын аман яруу найргийн олон тооны зохиолыг тэмдэглэж авсан байжээ Жишээлбэл: IX зуунд хуучин Арабын 500 шүлэгчийн шүлэг зохиолыг багтаасан “Хамаса” “Эрэлхэг баатарлагийн дуулал” хэмээх хоёр эмхэтгэл гарч байсан байна. X зуунд зохиолч, эрдэмтэн, хөгжимчин Абу-ль-Фараж Аль-Исфахани “Китаб ал-Агани” “Дууны ном” хэмээх олон боть цомирлог гаргаж, түүндээ яруу найрагчдын зохиол ба намтрууд, мөн хөгжмийн зохиолчид, хагжимчид, дуучдын тухай мэдээ сэлтийг оруулжээ. Арабчууд яруу найргийг гайхан биширдэг хэдий боловч яруу найрагчдад хандах хандлага нь нэг л биш байв. Тэд шүлэг бичихэд тусалдаг уьидасыг албин зэтгэрүүд өгдөг, тэд сахиусан тэнгэрийн яриаг сонсож аваад дараа нь тэдгээр сонссон зүйлээ яруу найрагчдад хэлж өгдөг гэж үздэг байна. Тэд яруу найрагчийн тухай, тэр найрагчийн авъяас билэг хэр зэрэг вэ, юмыг зөгнөн мэдэх чадал нь аль хэр хүчтэй вэ гэдгийг цөөхөн хүн мэдэж байх ёстой гэж үзнэ. Ийм учраас Араб, Дорно дахины бүх их найрагчдын тухай бүрэн гүйцэт, баттай мэдээ хадгалагдан үлдсэн гэж үзэхэд төвөгтэй зүйл юм. Тэр үеийн цуутай яруу найрагч нь Абу Нувас 747-762 оны орчимд төрж, 812-815 оны хавьд таалал болсон байна. Шүлэг бичих арга барилыг гарамгай эзэмшсэн тэр найрагч хайр сэтгэл, хөгжөөнтэй найр хуримыг магтан дуулж, бедиунуудын хуучин дуу шүлгийг хэт дууриах явдал моод болж байсныг элэглэн шоолдог байжээ. Мөн тэр үед олон арван шүлэгчид бүтээлээ туурвиж байв. Дундад зууны Арабын соёлд яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол харилцан адилгүй хөгжиж байв. Арабын бүхий л утга зохиолыг Лалын сүсэг, Карон судар нэгтгэж байдаг, тэнд Карон судраас авсан ишлэл, хэллэг шазар сайгүй тохиолддог байна. Энэ соёлын цэцэглэлт нь бүхэлдээ YIII-IX зуунд хамаарагдана. Харин XII зуунаас Соёлын төвшин нь буурч эхэлсэн байна. Христийн болон Иудайн шүтлэгтнийг мөрдөн мөшгөх, устган хөнөөх, иргэний соёлыг шахан хавчиж байгалийн шинжлэх ухааныг дарамталж эхэлсэн байна. Мөн ном судрыг шатаах нь ердийн үзэгдэл болон хувирсан байна.
-Шинжлэх ухаан: Математикийн ухаанд Арабуудын оруулсан хувь нэмэр их билээ. Х зуунд амьдарч байсан Абу-л-Вафа бөөрөнхий биеийн Тригонометрийн синусын онолыг боловсруулсан байна. Яруу найрагч Омар Хайям 3-р зэргийн тэгштгэлийн системчилсэн судалгааг агуулсан “Алгебр” хэмээх гарамгай зохиолоо бичжээ. 1079 он тэрээр Орчин үеийн Григорийн календериас илүү боловронгуй цаг тооны бичиг зохиосон билээ. Анагаах ухааны хувьд Европ болон Алс Дорнодоос илүү амжилттай хөгжиж байв. Арабын анагаах ухааныг алдаршуулсан хүн бол Ибн-Сина-Авиценна 980-1037 он. Тэр эрдэмтэн Грек, Ром, Энэтхэг, Дундад Азийн эмч нарын үзэл санаа, туршлагыг нэгтгэн дүгнэж “Эмчлэхүй ухааны жаяг” хэмээх анагаах ухааны нэвтэрхий толь гаргасан байна. Арабын философи олон талаараа эртний Грек-Ромын өвд тулгуурлан хөгжиж байлаа. Эрдэмтэн, философич Ибн-Синагийн зохиосон гүн ухааны шаструуд нэрд гарч байв. Эрдэмтэд эртний Грек-Ромын зохиогчдын бүтээлийг идэвхитэй орчуулж байжээ. Араб хэл бичгийн ухаан ч эрдэмтдийн анхаарал татсаар байлаа. Х зуун болоход олон хотод мусульманы дунд, дээд сургууль байгуулагдсан байна. Тоог тэмдэглэн бичих аравтын тэмдгийн систем- Араб тоо X-XIII зуунд Европт Араб зохиолоор дамжин дэлгэрсэн.
-Уран барилга, урлаг: Арабын уран барилгын хувьд Грек, Ром, Ираны уран сайхны уламжлалыг шинэчлэн боловсруулсны үндсэн дээр хөгжсөн юм.YII зуунд баригдсан Фустат дахь Амрын сүм, Куф дахь цогчин дуганыг оруулан нэрлэж болно. Мөн тэр үед зүймэл шигтгээн зураг, өнгийн гантигаар өнгөлөн чимэглэсэн Дамаскийн алдарт сүм баригдсан байна.YII-YIII зуунаас Лалын шашны сүм- мечетүүд эргэн тойрон галерейнуудаар хүрээлэгдсэн тэгш өнцөгт дөрвөлжин хэрэм, мөргөл ёслолд зориулсан баганат танхимтай баригдах болжээ. Хожим нь сүмийн нүүрэн талыг сүрлэг том монументаль шинжтэй байгуулах болсон байна. Ислам ганц бурхант ёсны төлөө хатуу зогсож, Аравийн хойгийн овог аймгуудын орон нутгийн олон шүтээний эсрэг тэмцэж ирсэн ажээ. Арабын соёлд уран зураг төдийлөн хөгжөөгүй зөвхөн хээ угалзаар хязгаарлагддаг байна.XII зуунаас Миниатюр зураг, түүний дотор номын зураг чимэглэл хөгжиж иржээ. Дүрслэх урлаг нь бүхэлдээ хивслэг уран гоё болсон, түүний онцлог шинж нь өнгөлөг, угалзлагт байдагт оршино. Хурц тод өнгөнүүдийн хослол нь ямагт хатуу чанд геометрийн дүрслэл, лалын бэлгэдэлд захирагдсан байдаг ажээ. Арабууд улаан өнгийг нүдэнд сайн, эмэгтэйчүүд, хүүхдийн, баяр баясгалангийн өнгө гэж үзнэ. Улаан өнгөнд хэдий чинээн дуртайн адил саарал өнгөнд төдий чинээн дургүй байдаг. Цагаан, хар, хөх ягаан өнгийг амьдралын баяр баясгалангаас татгалзсан гашуудлын өнгө гэж үздэг байна. Исламд ногоон өнгийг онцгой хүндэлж үздэг. Олон зууны туршид ногоон өнгийг хэрэглэх нь өөр номтой, Ислам шүтлэгтэй ч гэсэн доод давхаргынхны хувьд хориотой байсан ажээ.


                               3. Арабуудын аж байдал, зан суртахуун  
-Шариатын хэм хэмжээ: Карон сударт уг шашны сургаал номлол, залбирал, тарни, сургамжилсан өгүүлэл, охё мэргэн үгсийн зэрэгцээ мусульман нийгмийн амьдралын янз бүрийн талыг зохицуулсан ёслол, зан үйл, хууль цаазын баримтлалууд агуулагдсан байдаг. Лалын шүтлэгтний нийгмийн ба хувийн бүхий л харилцааны дэг журмыг тогтоож өгсөн ёс суртахуун, хууль ёс, соёлын болон бусад ёс журмын чуулбарыг “Шариат” гэж нэрлэнэ. Тэр бол Исламын системийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм.YII-YIII зууны туршид бүрэлдэн төлөвшиж, Шариатын хэм хэмжээний үндсэн дээр сүсэгтнүүдийг бүхий л хэргийг үнэлэх үнэлүүрийн шатлал боловсрогдсон байна. Тэр шатлал ёсоор заавал биелүүлэх зан үйлдэлд мөргөл залбирал үйлдэх, мацаг барих, исламын янз бүрийн ёслол үйлдэх зэргийг оруулсан байдаг бөгөөд түүнийг сахиж биелүүлээгүй хүн энэ болон хойд насандаа нэсгээл шийтгэл амсах ёстой гэнэ. Дундад зууны Араб Дорно дахины олон оршин суугчид архи дарс уусаар байсан /Ялангуяа хот газруудад/ ба гахайн мах, мусулман ёс заншлаас өөрөөр алсан ямар ч малын мах цус идэхгүй байх зэрэг бусад хоригуудыг хатуу чанд сахидаг байжээ.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрхийн байдал: Карон болон түүнээс өмнө үеийн сурвалж бичгүүдэд өв залгамжлах, асрамжлах, гэрлэх, салах эрх боловсруулагдсан байна. Гэрлэхийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа хамгийн чухал үйл явдал гэж үзнэ. Гэр бүл ба нийгмийн дотор эмэгтэй хүн захирагдсал байдалтай байхын дээр удам гарлыг эцгийн талыг баримтлан тоолно.Эрэгтэй хүний үнэмлэхүй тэргүүлэгч гэж үзнэ. Ахмад болон дүүмэд хүмүүсийг анхаарч халамжлах үүрэг бас түүнд ногдоно. Мөн өөрийнхөө удам угсгаа, эцэг өвгөдийн захиа гэрээсллийг мэддэг байх ёстой гэж үзнэ. Дорно дахины нийгэм дэх хүний зан төрхийн уламжлаль хэм хэмжээ уламжлалт хэм хэмжээтэй хослож байсан юм. Тэрхүү уламжлалт сэтгэлгээнд домог зүй нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
-Араб Дорно дахины домог, зөн билэг: Домог зүйн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь Жинологи /жиний тухай сургаал/ байлаа. Ертөнцөд түүний эзлэх байр суурийг Ислам дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Жин буюу тийрэн-шулмас нь Аллах тэнгэр шавраар хийсэн хүн, гэрэл гэгээгээр бүтээсэн сахиусан тэнгэр хоёрын дараа орно. Хүн, махиусан тэнгэр, тийрэн ялгаагүй цөмөөр Аллах тэнгэрийн зарлигийг дагана. Жинн буюу тийрэн шулмас бол хүнтэй төсөөтэй, хэдийгээр урт удаан хэдэн зуугаар амьдрах боловч хүнтэй адилхан төрж, үхнэ, идэж ууна, бие биетэйгээ, эсвэл хүнтэй ураг барилдана. Гэвч тэд олон талаар хүнээс дан илэрч байсан бөгөөд Дундад зууны үеийг бүрэн туулж, шинэ ба нэн шинэ үед ч шилжин хадгалагдсаар байна.













No comments:

Post a Comment